Nova

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн:

Nova (novakino.site) нь Монгол хадмал эсвэл дуу оруулгатай кино онлайнаар үзэх үйлчилгээ. Үйлчилгээг хувь хүн эрхэлдэг.

Утасны дугаар эсвэл имэйл, ПИН кодоор бүртгүүлж нэвтэрнэ. Бүртгэлээ зөвхөн өөрөө ашиглаж, бусадтай хуваалцахгүй байна.

Кино бүр өөрийн үнэтэй. Бүх кино үзэх 30 хоногийн эрх 10,000₮ бөгөөд автоматаар сунгахгүй. Төлбөрийг QPay-аар төлнө. Худалдаж авахаасаа өмнө кино бүрийн эхний 15 минутыг үнэгүй үзэж болно.

Худалдаж авсан киногоо Nova дээр байгаа хугацаанд үзэх боломжтой.

Үзэх эрх нээгдсэний дараа төлбөрийг буцаахгүй. Төлсөн ч эрх нээгдээгүй бол төлбөрийн дугаараа Facebook хуудсаар илгээнэ үү. Бид шалгаад эрхийг нээнэ.

Киног бичиж авах, бусдад тараах, дахин байршуулахыг хориглоно. Видео дээр үзэгчийн утасны дугаарын зарим цифрийг нуусан тэмдэглэгээ харагдана. Имэйлээр бүртгүүлсэн бол имэйлийн хэсгийг нууж харуулна. Зөрчил гаргавал бүртгэлийг хааж болно.

Эдгээр нөхцөл өөрчлөгдөж болно. Шинэчилсэн огноог энэ хуудсанд харуулна.

Facebook хуудсаар холбогдох