Нууцлалын бодлого
Бид таны утасны дугаар эсвэл имэйл, худалдан авалт, үзэх эрхийн мэдээллийг хадгална. ПИН кодыг буцааж унших боломжгүй хэш хэлбэрээр хадгална. Аюулгүй байдал, хүсэлтийн тоог хязгаарлахын тулд IP хаягийг ашиглана.
Энэ мэдээллийг нэвтрэх, үзэх эрх нээх, төлбөр баталгаажуулах, залилангаас хамгаалах, SMS эсвэл имэйлээр код илгээхэд ашиглана. Киногоо хаана зогсоосныг таны төхөөрөмж дээр хадгална.
QPay төлбөрийг, WeSend SMS болон имэйл кодыг боловсруулна. Cloudflare нь хамгаалалт, контент хүргэлт, нэргүй статистикт ашиглагдана. Бид таны мэдээллийг хэзээ ч худалдахгүй.
Видео дээр утасны дугаарын зарим цифрийг нуусан тэмдэглэгээ харуулна. Имэйлээр бүртгүүлсэн бол имэйлийн хэсгийг нууж харуулна.
Cookie-г дараах зорилгоор ашиглана:
- Нэвтэрсэн төлөвийг хадгалах.
- Бүртгүүлэх, ПИН сэргээх үеийн богино хугацааны баталгаажуулалт.
- Нэргүй үзэлтийг давхар тоолохгүй байх.
- Cloudflare роботын хамгаалалт (Turnstile)-д өөрийн хамгаалалтын cookie ашиглаж болно.
Сурталчилгаа болон бусад сайтаар дагаж мөрдөх cookie ашиглахгүй.
Бүртгэл болон мэдээллээ устгуулах хүсэлтийг Facebook хуудсаар илгээнэ үү.
Facebook хуудсаар холбогдох