
Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан, уулын бэлд орших нэгэн нууцлаг тосгонд аймшигт үйл явдлууд өрнөнө. Гол дүрийн бүсгүй хууран мэхлэгдэж тус тосгонд ирэх бөгөөд тэндэхийн хүмүүс залуу охидыг хулгайлж, харгис зан үйл, тахилгад ашигладаг болохыг олж мэднэ. Тосгоны эргэн тойронд урьд өмнө нь амиа алдсан хохирогчдын сүнснүүд хоргодон, тусламж эрэн хашхирах ба шинээр ирсэн хүмүүст аюулыг сануулж, зугтахад нь туслахыг хичээнэ. Охид амьд үлдэхийн тулд тосгоны цуст нууцыг тайлж, тэндээс зугтах шаардлагатай болно.