
Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Лео Гарсиа нэгэн аймшигт зүүд зүүдэлнэ. Зүүдэнд нь араар нь тавьдаг найз охин болон сургуулийн танхай этгээд түүнийг мангасын хоол болгохоор орхин явжээ. Гэтэл нэгэн үдэшлэгийн үеэр Backrooms руу орох хаалга нээгдэж, зүүдэндээ харсан бүхэн биелж эхэлнэ. Тэнд гацсан Лео учир битүүлэг мессежүүдэд итгэн, танил хүмүүсийн дүрээр гарч ирэх аймшигт амьтнаас ухаанаараа мултарч чадах болов уу?